Skip to Content

Салбарын тээвэр

Автомашин

Хурдацтай хөгжиж буй автомашины салбарт цаг хугацаанд нь тээвэрлэлтийн үйлчилгээг хангах нь бидний тасралтгүй үйл ажиллагааны нэг хэсэг байна. 

Хүнс, өргөн хэрэглээ

Бүтээмжтэй амьдралын хэв маягийн эх үүсвэр болсон хүнс болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг улс хооронд тээвэрлэх тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлж байна.

Эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүний чанар, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйн тулд тээвэрлэлтийн явцад тодорхой, нарийн зохион байгуулалт шаарддаг. Танд эрүүл мэндийн бүтээгдэхүүний аюулгүй, үр ашигтай тээвэрлэлтийн үйлчилгээг санал болгож байна.

Түргэн муудах 

Түргэн муудах бүтээгдэхүүн нь эмзэг бөгөөд хурдан тээвэрлэлтийг шаарддаг.

Манай баг таны түргэн муудах ачааг тодорхой үзүүлэлт, стандартын дагуу цаг тухайд нь оновчтой нөхцөлөөр аюулгүй, үр ашигтай тээвэрлэлтээр хангаж байна.

Шингэн бүтээгдэхүүн 

Бид олон жилийн турш шар айраг, дарс, жүүс, архи, виски гэх мэт бүх төрлийн шингэн бүтээгдэхүүний тээврийн шийдлүүдээр туршлага хуримтлуулсан ба харилцагчдийнхаа итгэлт түнш нь байсаар ирсэн.

Технологи

Электрон бараанаас эхлэн компьютерийн дагалдах хэрэгсэл, харилцаа холбооны бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хэрэгцээнд нийцсэн шинэлэг, мэдрэмжтэй шийдлүүдийг бид харилцагчдадаа санал болгож байна.


Эрчим хүч, уул уурхай

Уул уурхай, эрчим хүчний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, төслийн тээвэрлэлтийн туршлага хуримтуулсан манай чадварлаг баг үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг нарийвчлан судалж, тэдэнд нийцүүлэн шуурхай, нарийвчлалтай төлөвлөлтүүдийг гүйцэтгэх боломж олгодог нь бидний туршлагыг ахиулсаар байна.

Овор ихтэй, Хүнд жинтэй 

Бид хүнд жинтэй, овор ихтэй ачааны тээвэрлэлтээр туршлагажсан ба эдгээр ачааг дэлхийн улс орнууд дахь агентийн сүлжээгээр дамжуулан үйлчлүүлэгчиддээ цогц үйлчилгээг үзүүлсээр байна.

Химийн ба аюултай 

Химийн болон аюултай ачааг тээвэрлэхэд дагаж мөрдөх шаардлагатай олон дүрэм журам стандартууд байдаг ба бид оновчтой тээвэрлэлтийн замнал, хорио цээрийн шаардлагууд, аюулгүй тээвэрлэх бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тавилга

Бид тавилга, түүний дагалдах хэрэгслүүдийг тээвэрлэх олон жилийн туршлагаасаа суралцаад зогсохгүй, тавилгын үзэсгэлэнд оролцож энэхүү салбарын онцлогт тохирсон зөвлөмж, тээвэрлэлтийн шийдлүүдийг үйлчлүүлэгчиддээ санал болгодог.Тийм учраас бид туршлагатай агентуудыг сонгон хамтран ажилладаг.

Барилга, үйлдвэрлэл

Манай хамт олон барилга болон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг тохирсон цаг хугацаанд нь тээвэрлэх нь бидний амжилтын нэг хэсэг гэж үздэг.Барилга болон үйлдвэрлэлийн төсөл бүрт тохирсон оновчтой төлөвлөлт, уян хатан шийдлүүдийг боловсруулахад бид хэдийд ч бэлэн байдаг.

Загвар, жижиглэн бараа 

Хурд, уян хатан байдал, үр ашиг нь энэхүү салбарын гол түлхүүр нь байдаг. Иймд та манай тээврийн багийн загвар болон жижиглэн бизнесийн тээвэрлэлтийн шийдлүүдийн туршлагад найдаж болно.