Skip to Content

КОМПАНИЙН ТУХАЙ




​Улс хоорондын тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэгч “Биг Могул Транс” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдан, тив дэлхийн 140 гаруй орны ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч олон улсын тээврийн мэргэжлийн агентуудтай сайн түншлэлийн нягт харилцаа холбоонд түшиглэн, харилцагч түншүүддээ хамгийн оновчтой, мэргэшсэн тээвэр логистикийн - цогц үйлчилгээг үзүүлж буй дотоодын 100 хувь хөрөнгө оруулалттай компани юм.


        Салбартаа олон жилийн туршлага хуримтлуулсан манай хамт олон Олон улсын гэрээ, конвенцууд болон Монгол Улсад мөрдөгдөж буй Тээврийн болон бусад хууль эрх зүйн хүрээнд зах зээлийн нөхцөл байдалд тохируулан өртөг багатай, үр ашигтай, өрсөлдөхүйц, найдвартай тээврийн үйлчилгээг үзүүлж байна.


      Бид харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ урт хугацаан дахь итгэлт түнш нь байх зорилтын хүрээнд тээвэр логистикийн үйлчилгээнээс хүртэх сэтгэл ханамжийг нэмэгдүүлэн, тээврийн замнал, шийдлүүд, эрсдэл зэрэгт мэргэжлийн зөвлөгч байж, тээвэр логистикийн үйлчилгээг бизнест тань ойртуулан тогтвортой түншлэлийг хангаж чадах үнэнч туслагч, найдвартай хамтрагч тань байж чадна гэдэгт итгэлтэй байна.


          Тив дэлхийн өнцөг булан бүрт хүрэх бидний тээвэр логистикийн сүлжээ таны бизнесийн амжилтын нэгээхэн гарц байж, итгэлцэл үнэ цэнийг хамтдаа бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.


АЛСЫН ХАРАА

Тив хоорондын Тээвэрлэлтийг холбоно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид харилцагчиддаа үр ашигтай, уян хатан, найдвартай тээвэрлэлтийн үйлчилгээг хүргэх замаар үнэ цэнийг бий болгоно.

ҮНЭТ ЗҮЙЛС

Бидний итгэлцэл, хүндэтгэл илүү сайхан ирээдүйг тодорхойлно. 

Монгол хүний оюун ухаанаар өөр бусад улс орнуудтай болон ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН түншлэлд сайн сайхан харилцааг бий болгоно.

Тээврийн салбарын мэргэжилтнүүдийн хувьд хором бүр ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН хүлээлтийг хангахад шинэлэг, шилдэг байна.