Skip to Content

            НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ



Гаалийн б үрдүүлэлт


Манай гаалийн мэргэжилтнүүд харилцагч, үйлчлүүлэгчдэд импорт болон экспортын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой журам,шаардагдах бичиг баримтуудыг урьдчилан судлах, зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчдийнхээ цаг хугацааг хэмнэн гаалийн байгууллагатай үүсэх харилцаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцон гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг үзүүлж байна.


Даатгал


Манай компанийн тээвэр логистикийн үйлчилгээг сонгон үйлчлүүлж буй бүх харилцагч үйлчлүүлэгчдийнхээ ачааг “Ачаа тээврийн даатгал”-д бүрэн хамруулснаар тэдний үнэт ачаанд тээвэрлэлтийн явцад үүсэж болзошгүй эрсдэлийг хаах зорилгоор салбартаа тэргүүлэгч даатгалын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.


Терминал, агуулах


Улаанбаатар хот болон хилийн боомтуудад байрлах терминал, агуулахын нэг цэгийн үйлчилгээгээр  дамжуулан ачааг хүлээн авах, ачих ба буулгах, олгох, энгийн ба дулаан агуулахад ачааг хадгалах, ачааг пүүлэх, шилжүүлэн ачих зэрэг тасралтгүй үйл ажиллагаагаар хангаж байна.


Хүргэлт


Бид орон нутаг болон хот доторхи автомашины тээвэрлэлтийн үйлчилгээг таны ачаа гарт тань хүрэх хүртэлх бүхий л хугацаанд энгийн, хүнд даацын болон тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр таны ачааны аюулгүй ажиллагааг ханган гүйцэтгэж байна.